Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хил үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Улмаар энэ оны долдугаар сард тус компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн юм. Ингэснээр 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой байлгах боломж бүрдсэн. Иймд Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн цаашдын өсөлтөөс … Continue reading Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа